Европын Холбоо АНУ-тай байгалийн хийн гэрээ байгуулжээ
Европын Холбоо болон АНУ шингэрүүлсэн байгалийн хийн томоохон хэлэлцээр хийснээ зарлажээ. Энэхүү алхам нь Европыг Оросын эрчим хүчнээс хараат бус болгох хүчин чармайлтын нэг хэсэг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Брюссельд айлчлах үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзаж, Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэн, Киевт нэмэлт дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна. Мөн байгалийн хийн шинэ гэрээ байгуулсан ба үүний хүрээнд АНУ энэ оны эцэс гэхэд доод тал нь 15 тэрбум метр куб түлшийг ЕХ-нд нийлүүлэх аж.
ОХУ Украинд түрэмгийлж буйг эсэргүүцсэн ЕХ Оросын байгалийн хийн хэрэглээгээ бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэхийн тулд импортоо нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Коронавирусийн цар тахлын хямралын дараа дэлхийн эдийн засаг сэргэж эхэлснээр эрчим хүчний үнэ аль хэдийн өсөөд байсан ч Украинд үүсээд буй хурцадмал байдлын улмаас хамгийн дээд хэмжээндээ хүртэл нэмэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.