СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-25

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг татан авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин, Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр, П.Анужин 2021 оны аравдугаар сарын 12-ний өдөр Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-д албан бичиг ирүүлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын Засгийн газраас 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад ба 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Цар тахлын дараах эдийн засгийг дэмжих зорилгоор 2021-2025 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхэд бэлтгэж байгаа гэлээ.

Тус хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг тусгасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.