Жо Байден: "ОХУ химийн зэвсэг ашиглавал НАТО хариу арга хэмжээ авна"

Хэрэв ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэвэл НАТО хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.

Брюссельд болж өнгөрсөн НАТО болон "Их долоо" бүлгийн дээд хэмжээний яаралтай уулзалтын дараа ноён Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хэрэв ОХУ химийн зэвсэг ашиглавал бид хариу өгөх болно. Ямар хариу арга хэмжээ авах нь тэдний халдлагын шинж чанараас хамаарна" гэж хэлсэн байна.

Украины арми таамаглаж байснаас хүчтэй эсэргүүцэл үзүүлж, Оросын "цэргийн ажиллагаа"-г удаашруулаад байгаа тул тус улс химийн, биологийн эсвэл цөмийн зэвсгээр дайныг дуусгахыг оролдож магадгүй гэж Барууны удирдагчид эмээж байгаа юм.

FOnlPdoWUAAYTtS

Гэвч тийм нөхцөл байдал үүссэн ч НАТО шууд цэргийн хариу арга хэмжээ авах магадлал бага ба эцсийн шийдвэрийг АНУ гаргана гэж Барууны нэгэн албан тушаалтан тэмдэглэсэн байна.

Өнгөрөгч пүрэв гарагт болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский танк, пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг зэр зэвсгийн дэмжлэг хүссэн бөгөөд Мөн химийн зэвсэг илрүүлэх төхөөрөмж, маск, хамгаалалтын хувцас болон бусад хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.