СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-25

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Завхан аймагт уулзалтаа хийв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Завхан аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллав.

Уг уулзалтын үеэр Ардчилсан нам шинэ гишүүнээр бүл нэмсэн юм. Тодруулбал, Завхан аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон, төлөөлөгч Нямсүрэнгийн Дашдондог Ардчилсан намд элсэх өргөдөл гаргасныг тус аймгийн АН хүлээн авч ёсчиллоо. Улмаар Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын индрээс Нямсүрэнгийн Дашдондогт намын тэмдэг, тугийг гардуулан өгсөн юм. Ингэснээр Завхан аймгийн ИТХ дахь улс төрийн намын харьцаа 20:20 болон тэнцэж буй юм. МАН-ын нэг төлөөлөгч хууль зөрчсөн гэх шалтгаанаар маргаан нь шүүх дээр яваа юм байна. Энэ асуудал шийдэгдэн нөхөн сонгууль болох нь тодорхой. Уг сонгуульд Завхан аймгийн Ардчилсан нам ялна гэсэн итгэл тус намын төлөөлөгчдөд бүрэн дүүрэн байна.  

Сонирхуулахад, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд 11 аймагт ялсны 8 аймагт дангаараа засаглаж байна. 330 сумаас 193-т нь ялж, 149-д нь дангаараа засаглаж байна.

Аймгийн 700 төлөөлөгчөөс 313, сумын 7000 төлөөлөгчөөс 3169 нь Ардчилсан намаас сонгогдсон бол хамгийн сүүлд болж буй багийн даргын сонгуульд 55 хувьтай ялж явна. Энэ мэт үзүүлэлт бол Ардчилсан намыг ялагддаггүй нам гэдгийг мөн МАН-аас хавь илүү үзүүлэлттэй явааг баталж буй статистик гэж гишүүд, дэмжигчид нь онцолж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.