В.Путин: "Нөхөрсөг бус" орнуудыг байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөхийг шаардана

ОХУ-ын байгалийн хийн экспортыг хүлээж авдаг "нөхөрсөг бус" улс орнууд одооноос төлбөрөө зөвхөн рублиэр төлөх ёстой гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Тэрээр Засгийн газрын албан тушаалтнуудтай уулзах үеэрээ "Барууны хэд хэдэн орон Оросын хөрөнгийг битүүмжлэх тухай хууль бус шийдвэр гаргаж, мөнгөн тэмдэгтийнхээ найдвартай байдлыг сулруулсан.

Ийнхүү Путин тус улсын Төв банканд байгалийн хийн худалдан авагчдад рублийн шаардлага тавих журмыг боловсруулах ажлыг даалгасан байна.

Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээний улмаас рублийн ханш уналтад ороод байгаа бөгөөд Гэвч энэ нь үр дүнтэй байх эсэхэд зарим шинжээч эргэлзэж байгаа юм.

Харин Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек ОХУ-ыг гэрээгээ зөрчсөн гэж буруутган, Европын түншүүдтэйгээ энэ асуудлаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Барууны орнуудын хатуу хориг арга хэмжээг үл харгалзан Оросын байгалийн хийн урсгал Европ руу чиглэсээр байгаа билээ. Европын Холбоо нь цахилгаан эрчим хүч, орон сууцны халаалт, хангамжийн үйлдвэрлэлдээ шаардагдах байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг ОХУ-аас авдаг юм.

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.