Хятадын цар тахлын эсрэг бодлого Монголын эдийн засагт нөлөөлж байна

БНХАУ-ын коронавирусийн эсрэг бодлого нь Монгол Улсын эдийн засагт ноцтой нөлөөлж байгаа талаар олон улсын шинжээчид онцолж байна. Жишээлбэл, Олон улсын хүний эрх, аюулгүй байдлын форум манай орныг "Гадаад худалдааны хамгийн том түнш болох Бээжингээс харьцангуй их хамааралтай байдаг" хэмээн тодорхойлжээ.

билээ. Бусад улс орон коронавирустэй дасан зохицож, эргэн хэвийн амьдралдаа шилжихээр эрмэлзэж байхад Хятадын эрх баригчид цар тахлыг бүрэн устгахын тулд өргөн хүрээний хөл хорио тогтоож, олон нийтийг шинжилгээнд хамруулан, хорио цээрийн хатуу дэглэм барьж байгаагийн улмаас Монгол Улс хохирч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хятад улс хилээ хаасантай холбогдуулан Монголын экспорт багасаж, дотоодын хэрэглээний үнэ өсөөд байгаа билээ. Тус улс нь манай орны нийт худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж, импортын барааны 33 хувийг хангадаг бол экспортын барааны 89.1 хувийг худалдан авдаг байна.

Тиймээс, гэж "Lowy Institute" судалгааны байгууллага дүгнэжээ.

Эх сурвалж: ANI, Lowy Institute

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.