TREND LIVE: Хүн биш мал нь монголын ардчиллыг хүсэж байна
Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж буй билээ. Сонгуулийн сурталчилгаагаа тэд хамт хийж буй бөгөөд Хэнтий аймгаас эхлэн 21 аймгаа нар зөв тойрч буй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сурталчилгааны баг Төв аймгийн Зуунмод хотод ажиллаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Энэ үеэр тэднийг угтаж авсан Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр дараах үгийг хэлсэн нь цахим орчинд трэнд болов.
Тэрбээр, "Өнөөдөр Ардчиллын цэнхэр тугийг мандуулах гэж яваа эрхэм хоёр нэр дэвшигч ээ! Та бүхэн бүгдээрээ сайн явж ирэв үү? Бүгдээрээ сайхан хаваржицгааж байна уу? Хувьтай хүн хур борооноор гэж бид нар ярьдаг. Тэгээд өнөөдөр өглөөнөөс авахуулаад сайхан хураа хайрласан, ийм сайхан өдөр болж байна. Сая бид бүхэн Богдхан уулаа нар зөв тойроод Төв аймагтаа хүрэлцэж ирэхэд энүүхэн Зүүндэлгэрийн цаад талд маш олон адуу, сүрэг олон адуу замын яг хойно бид бүхнийг хүлээгээд авч байгаа юм шиг бөхийгээд бүгдээрээ зогсож байлаа. Тэгээд эндээс харж байлаа. Үнэхээр одоо хүн нь биш мал нь хүртэл Монголын ардчиллыг бас хүсэж байгаа юм байна гэж өнөөдөр бас тэрийг бэлгэдэж, харж бид бүхэн ирлээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.