БНСУ-д халдварын өдөр тутмын тохиолдлын тоо 400 мянга давжээ

Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 400 мянга давж, цар тахал эхэлснээс хойш хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

бөгөөд энэ нь өмнөх өдөрт батлагдсан 362,338 тохиолдлоос огцом өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн хүнд өвчилсөн иргэдийн тоо нийт 1,244 болж, мөн хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна.

"Омикрон" хувилбар тус улсад хурдацтай тархаж байгаагийн улмаас цар тахлын өдөр тутмын тохиолдлын тоо нь сүүлийн гурван долоо хоногт огцом нэмэгдсэн билээ.

Тэгвэл юм. Эрх баригчид энэ долоо хоногт мэргэжилтнүүдтэй хэлэлцэж, хязгаарлалтуудыг сулруулахаар төлөвлөж байгаа ба үйлчилгээний газруудыг 23:00 цагт хаахыг шаардаж, зөвхөн зургаа хүртэлх хүнийг нэг дор цугларахыг зөвшөөрсөн дүрэм журмыг ирэх ням гарагт цуцлах аж.

Одоогийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 62.7 хувь нь нэмэлт тун тариулаад байгаа бөгөөд энэ сарын 31-нээс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.