СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-15

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж "Улс төрийн бодлогын зөвлөл"-ийн зөвлөмжийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.15/ болох үйл явдлын тоймыг мэдээлье.

10:00 цагт:

-УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болно. Энэ удаагийн чуулганаар парламент 55 хууль тогтоол хэлэлцэх тов гарсан билээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагааг LIVETV шууд дамжуулан хүргэнэ. 

-Офицеруудын ордны "Соёмбот танхим"-д "Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлт болно. Утас: 88083162

11:00 цагт

“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлнэ.

11:30 цагт: 

"Монголын Эдийн Засгийн Форум 2022- Шинэ сэргэлт” хэвлэлийн хурал болно

14:00 цагт:

Төрийн ордонд КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдана.

15:00 цагт:

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Тус хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцэхээр болжээ.

МАН-ын дэргэд үе үеийн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл өнгөрсөн ням гаригт анхны хуралдаанаа хийж "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын нөхцөл байдлын талаарх асуудлуудыг хэлэлцэн Удирдах Зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болсон юм.

 

.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.