Шинэ Зеландад нийтийн тээврийн төлбөрийг бууруулжээ

Украинд үүсээд буй хурцадмал байдлын улмаас дэлхий даяар шатахууны үнэ огцом өсөж байгаатай холбогдуулан Шинэ Зеландын Засгийн газар нийтийн тээврийн төлбөрийг 50 хувиар бууруулсан байна.

Тэрээр энэ талаар "Дэлхийн эрчим хүчний хямрал маш богино хугацаанд хурцадлаа. Бид Украин дахь дайн болон шатахууны үнийн тогтворгүй байдлыг хянах боломжгүй ч Шинэ Зеландын иргэдэд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч чадна. Цаашид бид тээврийн системээ илүү уян хатан болгож, шатахууны үнийн өсөлтөд бага өртдөг болгох хэрэгтэй" хэмээн тэмдэглэсэн байна.

Сангийн сайд Грант Робертсоны хэлснээр, эдгээр өөрчлөлт нь эхний гурван сард хүчинтэй байх бөгөөд дараа нь хянаж үзэх аж.

Тус улсад нэг литр шатахууны үнэ хоёр ам.доллароос даваад байгаа ба цаашид улам өсөх хандлагатай байна. Мөн инфляц нь сүүлийн 30 жилийн дээд түвшинд хүрсэн бол өнгөрөгч 2 дугаар сард жимс, хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсжээ.

d074b2a2ff18bf02bc0b925b4da309fbfd29a971

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.