Шэньжэн хотод хатуу хөл хорио тогтоожээ

БНХАУ-д коронавирусийн халдвар огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан 17.5 сая хүн амтай Шэньжэн хотод хатуу хөл хорио тогтоож, Шанхай руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Санхүү, технологийн төв болох тус хотод хүнс, түлш болон бусад хэрэгцээт зүйлийг худалдаалдаг аж ахуйн нэгжүүдээс гадна бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эсвэл гэрээсээ ажиллахыг тушаасан аж.

Түүнчлэн Хятадын хамгийн их хүн амтай Шанхай хотод халдварын нийт тохиолдол 432 болж өссөн бөгөөд орон нутгийн Эрүүл мэндийн агентлагийн мэдэгдэлд "Шанхайд ирж, буцаж буй хүмүүс сүүлийн 48 цагийн дотор шинжилгээ өгч, хариу нь "Сөрөг" гарсан байх ёстой" хэмээн тэмдэглэжээ.

2019 оны сүүлээр Ухань хотод цар тахлын анхны тохиолдол илэрснээс хойш Хятадад нийт 4,636 хүн нас барсан байна.

np file 146697

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.