Л.Энх-Амгалан сайд багш нараас уучлалт гуйв
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.10/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ "Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай" хэмээн мэдэгдсэн.
Үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцооны энэхүү жишгээ тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа тайлбарлаж, залруулга гаргасан байна. Тэрбээр,
"Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой. Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо юм. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ.
Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.