СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-10

🔴LIVE: Ч.Өнөрбаяр: Дарга үзэмжээрээ нуухыг хүссэн материал дээрээ "Төрийн нууц"-ын тамга дарж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар тус намын ээлжит бус XIII их хурлаас гарсан шийдвэр болон Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл /2021.03.10/ хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Нэгдүгээрт, Өнгөрсөн Ням гаригт /2021.03.06/ АН-ын ээлжит бус XIII их хурал болсон. 2022 хоёрдугаар сарын 09-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан тогтоолд заасан үндэслэлүүдийг харгалзан зөрчлүүдээ арилгаж, дүрмийн өөрчлөлтөө намын их хурлаараа баталлаа. Одоо Улсын дээд шүүхэд хүргүүлэх гэж байна.

Дээд шүүхийн тогтоолд 2 асуудал тусгасан. Нэг нь дүрмээ намын их хурлаараа өөрчлөөд аваад ир гэсэн агуулга байсан. Дээрээс нь бусдыг нь намын үндсэн дүрэмд заасан процессын дагуу асуудлуудыг шийдэх ёстой гэсэн. Ер нь Дээд шүүх Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу материалуудыг шалгаж бүртгэл хийх ёстой. Түүнээс биш намын дотоод дүрэмтэй холбоотой асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй. Энэ бол цэвэр намын өөрийн дотоод асуудал. 

Хоёрдугаарт, Төрийн нууц гэдэг ойлголт замаа алдлаа. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байхдаа төрийн нууцтай ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийг УИХ-д 2016 онд батлуулж байсан. Гэтэл одоо нууц гэдэг ойлголтыг дарга үзэмжээрээ мэддэг болчихжээ. Дарга нарын өөрсдийн хулгай луйвар, цар тахлын үеийн төсөв, Хөгжлийн банкны зээл гээд нуухыг хүссэн бүхэн дээрээ "Төрийн нууц" тамга дардаг болчихлоо. 

Гэтэл Хөгжлийн банкны асуудал яагаад төрийн нууцад хамаарч байгааг ойлгохгүй байна. Маш олон төсөвт нууцын тэмдэг дарж, гэрээ хийдэг зүйл рүү орсон. Төрийн нууц ардчилсан төрд аюул учруулахад ойрхон байна. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Тиймдээ ч төрийн нууцын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Нууцлах шаардлагагүй мэдээллүүдийг төрийн нууцаас гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Энэ бол ардчиллын зарчим" гэлээ.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд манай нам хэлэлцүүлэг зохион байгуулсан. УИХ-ын Түр хороо байгуулах шаардлагыг хэлэлцсэн. Хөгжлийн банкны асуудлаар манай намын байр суурь маш тодорхой. Улсын эдийн засаг, нийгэмд эрсдэл учруулах аюул дагуулж байна. Иймд нам, он, цаг харгалзахгүй ялгаваргүйгээр нийтдээ ямар зөв бодлого баримтлах вэ гэдгийг анхаармаар байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.