?LIVE: "Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3" нүцгэн жагсаал болж байна
"Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3" нүцгэн жагсаалыг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулж байна.
Худалдаа эрхлэгч бүсгүйчүүдийн төлөөлөл:
-Төрийн эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүд, нөлөө бүхий хууль, хяналтын байгууллагынхан ЖДҮХС, Хөгжлийн банкийг хүүгүй тонож байхад худалдаа эрхлэгч бүсгүйчүүд бид өдрийн зээлийн хүүнд дарлуулж байна. Үүнээс болж, "Хархорин" дээр худалдаа хийдэг эхнэр, нөхөр хоёр амиа хорлосон. Бид өдрийн зээлээ төлөөд, орой нь автобусны ч мөнгөгүй харьж байна. Нийгэм дэндүү шударга бус байна. Төр засагт хандан бид удаа дараа шаардлага тавьж байгаа. Бидний үгийг сонсохгүй байгаа учир бид гурав дахь удаагаа жагсаал зохион байгуулж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.