Халдварын 190 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барав

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 190 шинэ тохиолдол батлагджээ. Сүүлийн ес хоног дараалан халдварын тохиолдол 400-гаас доош тоотой бүртгэгдэж буй юм.

. Орон нутгаас хамгийн олон буюу 27 нийт тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна. Харин 14 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Энэ хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2104 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас  5312 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1535 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 380, хүндэвтэр 980, хүнд 148, нэн хүнд оноштой  19 хүн байна.

275387303 299759712246909 1478709844074936876 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.