БИЧЛЭГ: Бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлж байсан бүлэг этгээдийг баривчилжээ
Бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдийг энэ сарын 4-5-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд дайчлан баривчилжээ.
Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай М /урд нь таван удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай П /урд нь дөрвөн удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай А, эрэгтэй 29 настай Т /урд нь таван удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай Д /урд нь хоёр удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд удаа дараа бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэд та бүхний эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.