БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлжээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдөр өглөөнөөс тус улс даяарх нийт 3,552 санал авах байранд эхэлжээ.
Санал авах байрууд өнөөдөр болон маргаашийн 06:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд ирэх долоо хоногийн лхагва гарагт болох сонгуулийн өдрөөс өмнө саналаа өгөхийг хүссэн хэн ч очих боломжтой аж. Мөн коронавирусээр өвчилсөн иргэд болон тусгаарлалтад байгаа хүмүүс бямба гаргийн 17:00-18:00 цагийн хооронд ирж, саналаа өгөх хэрэгтэй гэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч И Жэ Мёнг, сөрөг хүчний гол нэр дэвшигч Юн Сог Ёл болон Шударга ёс намаас нэр дэвшигч Сим Санг-жонг нар өнөөдөр өглөө эрт саналаа өгцгөөсөн юм.
БНСУ-ын энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль мөн тус улсын Парламентын таван мандатын нөхөн сонгуультай зэрэгцэн явагдах байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap News Agency
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.