Дайныг буруушаасан "Алтан тариа" ХК-ийн удирдлагын үйлдэлд Зөрчлийн хэрэг нээх бололтой
Компанийн удирдлагын шийдвэрээр өнөөдөр Украины тугийг "Алтан тариа" ХК-ийн үйлдвэрийн хананд хатгажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн "Путин түрэмгий дайнаа зогсоо! Украйны олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй. Оросын олон сая жирийн иргэд хохирох ёсгүй. Монгол улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн" хэмээн жиргэжээ.
Цагдаагийн байгуулагын 102 утсанд “Алтан тариа үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөж, хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл 12:27 цагт ирсний дагуу СХД-ийн ЦХ-1 хэлтсээс газар дээр нь очиж тодруулан ажиллажээ. Цагдаа нар "Дуудлагаар очсон нь нэг талаас тугнаас болж иргэд хоорондоо зөрчилдөж, асуудал үүсэхээс урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа юм" хэмээн тайлбарлаж байна.
"Украин улсын тугийг буулгах цагдаа нарын шаардлагыг тус компанийн удирдлага эсэргүүцэж "Буулгах шүүхийн шийдвэрээ аваад ир" гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр "Алтан тариа" ХК-ийн удирдлагад Зөрчлийн хэрэг үүсгэх бололтой.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.