СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-30

Хайрцаг тамхины үнийг 9900 болговол хэрэглээ буурна гэж үзжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Тамхины хэрэглээг бууруулахын тулд онцгой албан татварын үнийг нэмэгдүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм хэмээн олон улсын байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж байна. .

Манай улсын хувьд 2025 он гэхэд тамхидалтын түвшинг 30 хувь бууруулахын тулд тамхины онцгой албан татварыг 9 дахин нэмэгдүүлж, нэг хайрцаг тамхины үнийг 9945 төгрөг хүргэх шаардлагатай

Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ нэмэгдэх болсон 2003 онд 681000 ширхэг тамхи импортолдог байсан бол .

Дэлхийн дахинд тамхины татварыг нэмэгдүүлэн, хүртээмжийг хязгаарлах бодлогыг тамхины хэрэглээг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга хэмээн тооцдог.

. Гэхдээ уг татварыг нэг дор нэмэгдүүлэх нь илүү их үр дүнтэй хэмээн олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ингэснээр 2025 он гэхэд тамхи татдаг хүний тоо 70322 хүнээр багасах бөгөөд улсын төсөв 353 хувиар нэмэгдэн, 296.1 тэрбум төгрөг хүрэх боломжтой гэсэн тооцоо судалгааг Хавдрын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

. Түүнчлэн тамхины үнэ өндөр байвал тамхинаас гарахад дэмжлэг болж, тамхинд орох явдлыг эрс бууруулдаг байна.

Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээ:

-Тамхи, тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх замаар тамхины үнийг өсгөх /

-Олон нийтийн газар болон ажлын байранд тамхи татахыг хориглох

//

Өмнөд Африк тамхины татварын бодлогоор тэргүүлдэг бөгөөд тамхины татварыг нэмэгдүүлснээр хэрэглээ буурсан

-Тамхины зар сурталчилгааг бүрэн хориглох

-Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалахыг хориглох

//

. Жишээлбэл, Өмнөд Африк тамхины татварын бодлогоор тэргүүлдэг бөгөөд тамхины татварыг нэмэгдүүлснээр хэрэглээ буурсан бол Гүрж улс мөн адил сүүлийн жилүүдэд тамхины хяналтын хуулийг шинэчлэн найруулж, 2017 онд тамхины татварыг ихээхэн нэмэгдүүлжээ. .

Манай улсын хувьд тамхины хяналтын хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэглээ буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа юм. Иймээс тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж, . Хамгийн гол нь төр засгийн оролцоо чухал гэдгийг онцлон дурдсан юм.

Олон улсын судалгаагаар. Тухайн хүний мөнгө зах зээлээ ч хаашаа ч алга болохгүй харин ч тамхи авдаг мөнгөө өөр юманд зарцуулдаг гэнэ.

Иймд манай орны хувьд шат дараатай тамхины татварыг нэмэгдүүлэх бодлого маш чухал байгаа юм.

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.