СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-02

Бураатын даваа орчмын замын цэвдгийг зуны улиралд гэсгээхгүй байх технологийг нэвтрүүллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Өөрөөр хэлбэл тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгсөн нь зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна.

Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл, зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд судалгаа хийн

Цэвдгийн гэсэлттэй холбоотой үүссэн авто замын гадаргын өөрчлөлт

ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Жамбалжав, Замын гадарга, ялангуяа асфальт-бетон гадарга нь нарны энергийг өөртөө шингээж улмаар доошоо гүнрүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг. Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгүүдийн шалтгааныг тодорхойлох, замын далангийн хэсгүүдийг эвдрэлээс сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны ажлын хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температурын хэмжилт, тайлан 2021 оны зун хийсэн. Дээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж цэвдгийн гэсэлтэд хүчтэй өртөж нэлээдгүй хотойлт суулт өгсөн хэсгүүдэд тухай зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

Сайд Л.Халтар, гүйцэтгэгч компанид хандан улсын наадмын өмнө хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулсан 700 гаруй метр газрын хучилтыг хийж дуусгахыг үүрэг болголоо.

“Монголд цэвдэгтэй газар маш олон байдаг. Тухайн үедээ далан муу хийгдсэн хэмээн үнэлээд шороогоор сольдог ч байдал дээрддэггүй. Тиймээс Я.Жамбалжав доктор энэ технологио салбарын шинжлэх ухааны зөвлөл дээр замын болон зам, засвар арчлалтын компаниудыг байлцуулан танилцуулаарай гэв.

Термосифон хоолой гэдэг нь хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний хүнд хормын төдийд хүргэдэг онцлогтой юм байна.

Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвөл болдог бүхий л бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл . Хэд хэдэн төрлийн термосифон хоолой байдаг бөгөөд Бураатын даваа орчимд налуу хэлбэрийн (болон гогцоо хэлбэрийн термосифон хоолойг суурилуулжээ. Ингэснээр тухайн замын доорх цэвдгийг гэсгээхгүй барих боломж бүрдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.