СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-02

🔴LIVE: С.Мөнхнасан: Ачаа тээвэр, аялал жуучлалын нислэгүүд сэргэж байсан ч дайны улмаас саатал гарахаар байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангаас агаарын ачаа тээвэрт тулгамдаж буй асуудлаар тодрууллаа.

С.Мөнхнасан: Энэ жил Иргэний нисэхийн ерөнхий газар нь улсын төсөвт 150 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Хэдийгээр ковидын нөхцөл байдал болон .

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал жилдээ 5-6 мянган тонн ачаа хүлээн авах хүчин чадалтай байсан. Тэгвэл Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудал ашиглалтад орсон жилдээ 12 мянган тонн ачаа тээвэр хүлээж авах карго, терминалтай болсон. Энэ ч үүднээс агаарын ачаа тээвэр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар Чингис хаан олон улсын нисэх буудал 1200 орчим тонн ачаа бараа хүлээн авсан. Тэгэхээр цаашид уг тоог нэмэгдүүлэх үүднээс карго тээврээ нэмэгдүүлэх талаар ярилцаж байна.

Зорчигч урсгал 80-90 хувь буурсан ч ачаа тээвэрлэлт, аялал жуучлалын нислэгүүд сэргэж байсан ч дайны улмаас тодорхой саатлууд гарахаар байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.