Халуун кофе

Шангриллад байрлах "TOM N TOMS" кофе шопд 22 настай иргэн А 18 настай иргэний толгой дээрээс халуун кофе асгаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Энэ хэрэг өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 15 цагийн орчимд болжээ. 

Халуун кофе асгасан 22 настай иргэн А тухайн асуудлаас үүдэн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөхөөр очсон байна. Тухайн үед цагдаагийн албан хаагч түүний биед халдаж, ёс бус харьцаж байгаа бичлэг мөн л цахим орчинд цацагдаад байгаа билээ.

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Цагдаа нар эр, эм гэхгүй зоддог юм байна. Гэрчийн мэдүүлэг өгөх гээд байцаагчаа хүлээж байхдаа "ОО ороод ирье" гэхэд сандал дээр хүчээр суулгаж, гар луу цохиж эхэлсэн. Бичлэг хийвэл дахиж цохиулахгүй гэж бодоод бичлэг хийтэл миний утсыг авсныхаа дараа дахиж түлхэж унагаав" хэмээн бичжээ.

Тэгвэл бусдын биед халдаж, гэмтэл учруулсан мөн цагдаагийн албан хаагчид зодуулсан гэх 22 настай эмэгтэй нь өмгөөлөгч Г.Батбаярын охин аж. Болсон хэргийн талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулав.

Өмгөөлөгч Г.Батбаяр: 

-

Болсон хэргийн талаар хохирогч охины аав Э зарим хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр "Манай охиныг цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр очиход үүдэнд нь тараад /22 настай иргэн А/ ингэж хэлсэн байна билээ. "Би их ууртай хүн байгаа юм. Эмчилгээ хийлгэх шаардлагатай бол би мөнгө төгрөгийг нь өгье. Та нар намайг яаж ч чадахгүй. Би бол том прокурор, баян айлын хүүхэд" гэж хэлээд явсан байгаа юм. Бас өчигдрөөс эхлээд манай охин руу залгаж, мессеж бичиж байгаа. Ингэхдээ "Чи гомдлоо буцаачих аа. Би цагдаа дээр бас нэг асуудалтай болчихлоо. Цагдаа бид хоёрын асуудал чи бид хоёрт хамааралгүй шүү" гэсэн мессеж бичсэн байсан.  

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.