Дэлхийн Банк Украинд 3 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Дэлхийн банк Украин улсад дэмжлэг үзүүлэхээр нийт 3 тэрбум ам.долларын тусламжийн багц бэлдэж байгаа гэж Олон Улсын Валютын Сангийн захирал Кристалина Георгиева, Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Дэвид Малпасс нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Тус мэдэгдэлд "Манай байгууллагууд Украиныг санхүүжилт, бодлогын хүрээнд дэмжихийн тулд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ дэмжлэгийг яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид тус улсын эрх баригчидтай өдөр бүр холбогдож байгаа. Үүний дараа, эрүүл мэнд, боловсролын салбарт 200 сая ам.долларын яаралтай тусламжийг хурдан олгох болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, юм. Тус байгууллага болон Дэлхийн Банк хамтран Украин дахь нөхцөл байдлыг үнэлэн, шаардлагатай арга хэмжээг авах талаар ярилцаж байгаа аж.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.