? LIVE: Д.Гансүрэн: Ц.Элбэгдорж Монгол улсыг төлөөлж мэдэгдэл хийсэнд харамсаж байна

"No double standart" хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд "No war" жагсаалыг өчигдөр зохион байгуулсан. Тэд ОХУ болон Украин улсад үүсээд буй нөхцөл байдлыг шүүмжилж, эсэргүүцэлгүй, зөвхөн дэлхийн энх тайвныг хүсч жагсаж байна гэх байр суурийг илэрхийлсэн.

Гэвч жагсаалын үеэр "Хөх Монгол" бүлгэмийн эсэргүүцэлтэй тулж, зөрчилдөөн үүссэн юм. Харин өнөөдөр  "Даяар монгол" хөдөлгөөн, "Хөх Монгол" бүлгэмээс тайлбар өглөө.

"Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн:

-ОХУ, Украины харилцаа улам хурцдаж, дэлхийн хэмжээний том дайн болзошгүй энэ үед манай улс тус асуудалд бодолтой хандах ёстой. Төв талбай дээр Украины далбаатай жагсаал хийлээ. Энэ бол Монгол улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзсэн учраас далбааг нь булаах үйлдэл бид хийсэн.

Сүхбаатарын талбайн зүүн талд ОХУ-ын Элчин сайдын машин ажиглаж байсан. . Бид энэ асуудалд маш ухаалгаар хандах ёстой юм гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.