? LIVE: "No war" тайван жагсаал: Бид Орос, Украиныг эсэргүүцэгчид биш, зөвхөн дайныг эсэргүүцэж байна

“No double standart” жагсаалыг зохион байгуулж байсан Д.Монголхүү тэргүүтэй залуус “No war” тайван жагсаалыг зохион байгуулж байна.

Энэ үеэр “. Зөвхөн дайныг эсэргүүцэж байна. XXI зуунд ОХУ хүчирхийллийн аргаар асуудлаа шийдэх гэж оролдож байгааг дэлхийн улс орнууд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс “No double standart”, “Хэвтүүл”, “Монгол туургатны төв холбоо” буюу төрийн бус байгууллага нэгдэж дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн. Бид төв талбай дээр тайван жагсаж дуу хоолойгоо хүргэе. Харин Монголын төр байр сууриа илэрхийл. Монгол Улс ямар байр суурь баримталж байгаа вэ гэдгээ олон улсад зарламаар байна. Чимээгүй дүлий дүмбэ байгаа нь зохимжгүй бас аюултай байна” гэв. 

МоАХ-ны ерөнхий зохицуулагч Д.Монголхүү:

-Монголд энх тайвныг эрхэмлэсэн бидэн шиг залуус хэрэгтэй. Энд үзэл бодлоороо нэгдсэн 20 орчим залуу байна. . Түүнээс ямар ч улс төрийн зорилго, хамаарал бидэнд байхгүй. Харлуулах гэсэн сэтгүүлч, иргэдийн юу гэх нь бидэнд хамаагүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.