СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-01

Малыг вакцинжуулах үеэр төрийн байгууллага хяналт тавина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Малчдад даатгаад орхидог байсан малын вакцинжуулалтыг МЭЕГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд хамтран хяналт тавина

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нартай уулзаж, дээрх байгууллагуудын сүүлийн үед хийж буй ажлын явцыг шалгаж, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

МЭЕГ-ын дарга Д.Батчулуун

“Манай байгууллагаас 21 аймагт мэргэжилтнүүд малын вакцинжуулалтад ажиллаж буй. ОХУ-аас маргааш 3.5 сая, гуравдугаар сарын 25-нд дахиад 3.5 сая вакцин оруулж ирэхээр болсон. НҮБ-ын төслийн хүрээнд 4.6 сая вакцин авахаар хэлэлцэн тохирсон” гэсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан

"Малын эрүүл байдал монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс вакцинжуулалтыг түргэвчлэх шаардлагатай. Мөн зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд МХЕГ хяналт тавьж ажиллах. Өнгөрсөн жил малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэх нэг хүчин зүйл болсон" хэмээн анхааруулаад, одоо байгаа вакцинаар ирэх сарын 25 гэхэд 5 сая үхэр сүргийг вакцинжуулахыг үүрэг болголоо.

Мөн өмнө нь МЭЕГ-аас малд хийх вакциныг хөдөө орон нутагт хуваарилаад, малчдад даатгаад орхидог байсан. Үүнээс болж малчид дархлаажуулалтыг орхигдуулж, халдварт өвчин тархах шалтгаан болдог. Иймд мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтарч, өөрсдөө хяналт тавьж, гардан ажиллахыг үүрэг болгосон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.242.47.6

вакцин авч таримаар байна Булган аймаг Тэшиг сум үхэр таримаар байна вакцин хувиарлаж өгөөч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.