Украин, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээр эхэлжээ
Украин, ОХУ-ын төлөөлөгчдийн яриа хэлэлцээр эхэлснийг хоёр улсын Гадаад хэргийн яамнаас баталлаа.
Украины талын хэлэлцээрийн зорилго бол "Яаралтай харилцан гал зогсоож, Оросын цэргийг гаргах" гэж тус улсын төлөөлөгчид мэдэгдсэн юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хэд хэдэн өндөр албан тушаалтан багтсан ч Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрөө ирээгүй билээ.
Харин ОХУ-ын зүгээс энэхүү яриа хэлэлцээрт ямар зорилготой орж байгаадаа тайлбар өгөхөөс татгалзсан. Гэхдээ Орос улс хоёр талын ашиг сонирхолд нийцсэн тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа гэж төлөөлөгч Владимир Мединский тэмдэглэжээ.
Negotiations start now. pic.twitter.com/elEXZe69Vu
— KyivPost (@KyivPost) February 28, 2022
Эх сурвалж: The Guardian, Kyiv Post
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.