Австралид үерийн улмаас найман хүн амиа алджээ

Австралийн Квинсланд болон Шинэ Өмнөд Уэльс мужууд их хэмжээний үерт нэрвэгдэж, найман хүн амиа алджээ. Аврагчид хэдэн зуун хүнийг авраад байгаа ч олон хүн сураггүй алга болсон хэвээр байгаа юм.

Албаныхан мянга мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон ба тэдний ихэнхийг нь байшингийнх нь дээвэр дээрээс аварсан аж.

Квинсландын зүүн өмнөд хэсэгт мянга орчим сургууль хаагдсан ба иргэдийг гэрээсээ ажиллахыг хүссэн юм. Мөн олон зуун замыг хааж, галт тэрэг, автобус, гатлага онгоцнуудын хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Мөн орлогоо алдсан ажилтан, жижиг бизнес эрхлэгч болон тариаланчдад туслах зорилгоор нөхөн сэргээлтийн тэтгэмж олгох юм.

42050629849cd360bd9e12b17c66193f

Screenshot (378)

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.