Монголын паралимпын баг эх орноосоо мордлоо

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам хөшгөө нээхэд 6 хоног /гуравдугаар сарын 4-ний өдөр эхэлнэ/ үлдлээ. 

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүн өнөөдөр хилийн дээс алхлаа. Паралимпын гүйлтийн цанын төрөлд манай улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм. Тэднээс Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна. 

Манай тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

274872180 1705188013160110 3940565735322743508 n

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хорооны олон нийтийн сүлжээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.