АНУ Украины дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн гэв
АНУ Украины дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн бөгөөд Европын орнуудад энэ асуудлаар тусламж үзүүлнэ гэж Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "АНУ Украины дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн. Гэхдээ тэдний ихэнх нь хөрш зэргэлдээ болон Европын орнууд руу дүрвэнэ гэж бид тооцоолж байна. Тиймээс бид Европын орнуудын хэрэгцээ, хүчин чадалд тусламж үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Польш улсад сүүлийн 24 цагийн хугацаанд дүрвэгсдийн урсгал нэмэгдэж байгаа нь ажиглагдсан" хэмээн тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, АНУ энэ талаар Европын улс орнуудтай эртнээс хэлэлцэн, нягт хамтран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.