Украины 18-60 насны эрэгтэйчүүдийг тус улсаас гарахыг хоригложээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бүх нийтийн цэргийн дайчилгаа явуулах тушаал гаргажээ. Өнгөрөгч пүрэв гарагт баталсан энэхүү тушаалд "Тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор дайчилгаа явуулна" гэж тэмдэглэсэн байна.

Үүний хүрээнд, цэргийн алба хаах ёстой иргэд болон чөлөөнд гарсан алба хаагчдыг цэрэгт татаж, Украины Зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллага болон улсын аюулгүй байдлын бусад албанд хуваарилах аж.

Түүнчлэн, Тус мэдэгдэлд "Украины 18-60 насны эрэгтэй иргэдийг улсын хилээр гарахыг хориглосон. Энэхүү журам нь байлдааны цагийн хуулийн хугацаанд хүчинтэй байх болно" гэсэн байна.

Энэ шийдвэрийн талаар сонссон 24 настай эрэгтэй "Бид гэртээ үлдэнэ. Бид явахыг хүсэхгүй байна. Оросууд гэртээ харих хүртэл бид эндээ байж, Засгийн газартайгаа хамт зогсоно" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.