Б.Эрдэнэбат: Засгийн газар тогтоолоо хэрэгжүүлсэн бол Хөгжлийн банкнаас авсан гурван зээлээ төлөх байсан

“Эрэл” компанийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлж байна.

“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат:

-2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. "Чингис" бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг "Эрэл" компанид олгохоор болсон. Ингэхдээ гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулж, тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон. Улмаар манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. . Би дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан. Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Энэ зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дуусна.

Ингээд нийт Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Ингэж байж гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсэн. Улмаар Байшин угсрах комбинат дахь үйлдвэр ашиглалтад орсныг Засгийн газраас сайшаасан.

Үйлдвэрийн хувьд ганц байшин барьдаггүй сургууль, цэцэрлэгтэй нь барьдаг. Манай зээл, үйл ажиллагаа бүх шалгалтаар ороод батлагдчихсан. Бид . Миний хувьд 2016 он хүртэл авсан зээлээ төлсөн. Үйлдвэр ашиглалтанд орсны дараа Засгийн газар тогтоолоо хэрэгжүүлээгүй, захиалгаа өгөөгүй учир бид ямар ч барилга байшин барьж чадаагүй. Манай үйлдвэр бол 1-2 орон сууц барьдаг газар биш, бид томоохон хот, тосгоныг иж бүрэн барьдаг.

Засгийн газраас тогтоолоо хэрэгжүүлсэн бол бид зээлээ бүрэн төлөх боломжтой байсан. Сүүлдээ манай компани зээлээ төлж чадахгүй тул 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлдвэрээ Хөгжлийн банкны барьцаанд өгсөн. Намайг зээлээ төлсөнгүй гэх биш, анхнаасаа тогтоолоо хэрэгжүүлээгүй Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.