? LIVE: Украинд сурч байгаа оюутнуудын ар гэрийнхэн ГХЯ-ны гадна жагсаж байна

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн улсад суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхчүүдийн төлөөлөл ГХЯ-ны албаныхантай уулзаж байна.  

Эцэг эхийн төлөөлөл:

Мөн, агаарын дайралт өгөх  гэдэг дохиоллоос болж хүүхдүүдийг гадагшаа огт гаргахгүй Харьков хотын метроны буудал байгаа. Тэнд арав гаруй оюутнууд байна. Гэтэл өчигдөр Гадаад харилцааны яамнаас худал мэдээлэл өгч байгаад үнэхээр гайхаж байна.

Нөхцөл байдал хүндэрч байгааг оюутнууд сарын өмнөөс хэлээд байхад огт тоогоогүй тохуурхаж нутаг буцах хүсэлт олгоогүйд ар гэрийнхний зүгээс гомдолтой байна. Монголыг хариуцаж байгаа албаны хүн нь ингэж хэлэхээр хүүхдүүд итгэх нь мэдээж. Ер нь тийз, бусад зардлаа даалгах хүсэлт нэг ч оюутан гаргаагүй. Өөрсдийн зардлаар Монгол руу буцах хүсэлт л гаргаж байсан. Тийм байхад зөвшөөрөл олгоогүйгээс бичиг хийж өгөөгүйгээс өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүргэлээ.

Метроны буудалд байгаа украин иргэдийг цэрэгт татаж, нөхцөл байдал ихээхэн хүнд байна гэж хүүхдүүд маань бидэнд мэдээлсээр байна. Гэтэл нислэг үйлдэх ямар ч боломжгүй газраас чартер нислэгээр хүүхдүүдийг татна гэж сайд нь мэдээлж байгааг гайхаж байна. Одоо бидэнд ямар арга замаар хүүхдүүдээ эсэн мэнд эх нутаг нь шуурхай авчрах вэ гэдэг асуудал чухал байна. Бид хүүхдүүдээ Оросоор дамжуулан авах хүсэлтэй байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.