БИЧЛЭГ: В.Зеленский: "Украин ганцаараа үлдээд байна"
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр өглөө ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх үеэрээ Украин улс ОХУ-тай ганцаараа тулалдаж байна хэмээжээ.
Тэрээр "Би гадаадын удирдагчидтай олон удаа ярилцсан ч цөөн хэдэн зүйлийг ч сонсож байна. Тэд мэдээж биднийг дэмжиж байгаа. Бидэнд үгээр бус бодит үйлдлээрээ тусалж байгаа улс болгонд талархаж байна. Гэхдээ яг одоо бид улс орноо хамгаалахын тулд ганцаараа үлдээд байна. Хэн бидэнтэй зэрэгцэн тулалдахад бэлэн байна вэ? Үнэнийг хэлэхэд би хэнийг ч харахгүй байна" гэж хэлсэн байна.
Ноён Зеленский үргэлжлүүлэн "Өнөөдөр би Европын 27 удирдагчаас Украин НАТО-д элсэх эсэхийг шууд асуусан. Тэд бүгд айж байна, хэн нь ч хариулаагүй. Гэхдээ бид айхгүй, бид юунаас ч айхгүй" хэмээн онцолсон юм.
Мөн түүний хэлснээр, нийслэл Киевт Оросын хорлон сүйтгэх бүлэглэлүүд нэвтэрсэн байж магадгүй аж. Тэрээр энэ талаар "Бидэнд ирсэн мэдээллийн дагуу дайснууд намайг 1 дүгээр бай, харин гэр бүлийг маань 2 дугаар бай болгоод байгаа. Тэд төрийн тэргүүнийг нь устгаж, Украиныг улс төрийн аргаар сүйтгэхийг хүсэж байна. Би бусадтайгаа хамт Засгийн газрын байрандаа үлдэх болно" гэжээ.
Эх сурвалж: НТВ, The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.