БИЧЛЭГ: Украины нийслэл Киевт хэд хэдэн дэлбэрэлт сонсогджээ

Украины нийслэл Киев хотын ойролцоох олон улсын нисэх онгоцны буудал орчимд хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд энэ нь "CNN" агентлагийн шууд дамжуулалтын үеэр тод сонсогджээ.

Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэл дууссанаас хойш хэдхэн минутын дараа болсон эдгээр дэлбэрэлт нь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Нийслэл талаар орон нутгийн иргэд олон нийтийн сүлжээндээ мэдээлж байгаа юм.

Түүнчлэн Украины хоёр дахь том хот болох Харьков болон Днепр, Мариуполь, Одесса, Запорожье зэрэг хотод дэлбэрэлтүүд бүртгэгдээд байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.