Халдварын 497 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барав

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 497 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

240 нь орон нутагт,
257 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2,091 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,238 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 767 нь хүүхэд бол 194 нь жирэмсэн эмэгтэй байна.

Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 11,310  хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 894
  • Хүндэвтэр – 2,039
  • Хүнд - 260
  • Маш хүнд – 45 хүн байна.

274720315 292589892963891 4891233471215311780 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.