В.Путин: "Аюулгүй байдлын талаар тохиролцох боломжгүй"

ОХУ-ын ашиг сонирхол, аюулгүй байдлын талаар харилцан тохиролцох боломжгүй гэж Ерөнхийлөгч Владимир Путин иргэддээ хандан мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын эсрэг цогц хориг арга хэмжээг танилцуулснаас хойш хэдэн цагийн дараа Путин цахим мэдэгдэл хийж, "ОХУ шулуун, шударга яриа хэлэлцээрт үргэлж нээлттэй байсан ч цэрэг армидаа бүрэн итгэлтэй байгаа" хэмээн онцолсон байна.

Ерөнхийлөгч Путин дипломат харилцаанд нээлттэй хэвээр гэж мэдэгдсэн ч юм.

Түүнчлэн Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай дипломат харилцаагаа бүрмөсөн тасалж магадгүй гэж мэдэгдсэн билээ. байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.