Украины чөлөөнд байгаа цэргийн алба хаагчдыг эргэн татаж эхэлжээ
Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигийн дагуу чөлөөнд байгаа 18-60 насны цэргийн алба хаагчдыг эргэн татаж байгааг тус улсын Зэвсэгт хүчин мэдэгджээ.
Энэхүү цэргийн албаны хугацаа дээд тал нь нэг жил байх юм. ОХУ Украйны зүүн хэсэг рүү цэргээ шилжүүлж байгаагаа зарласны дараа Ерөнхийлөгч Зеленский чөлөөнд байгаа цэргийн алба хаагчдаа эргэн татна гэж мэдэгдсэн ч бүх нийтийн дайчилгааг үгүйсгэсэн байна.
Тэрээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Бид бүх нийтийн дайчилгаа хийх шаардлагагүй. Гэхдээ бид Украйны арми болон цэргийн бусад ангийг яаралтай нөхөх хэрэгтэй. Украйны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би чөлөөнд байгаа цэргийн алба хаагчдыг онцгой хугацаанд албанд татах тухай зарлиг гаргасан. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй тул бид армийнхаа бэлэн байдлыг нэмэгдүүлэх ёстой" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн ноён Зеленский энэхүү хямралаас гарахын тулд дипломат арга замыг баримтлах хэдий ч Украйн ямар ч газар нутгаа Орост өгөхгүй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.