Монгол циркчид Испанийн тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Монгол циркчид Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн уралдаанд оролцож, хүрэл цом хүртжээ. Дэлхийн 24 орны 100 гаруй уран бүтээлч оролцсон тус тэмцээнийг энэ жил арав дахь жилдээ зохион байгуулжээ.

Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Акробат" академийн 20-24 насны залуу циркчид анх удаа акробатын төрлөөр амжилттай оролцсон байна.

Тэмцээний талаар Б.Золбаясгалан ярихдаа "Сонирхуулж хэлэхэд тэмцээнд оролцсон залуус акробат академид орж, суралцаад зургаан сараас гурван жил болж байгаа 20-24 насны залуу уран бүтээлчид. . Монгол Улс циркийн барилгаа хувьчлаагүй бол төр засгаас энэ урлагийг дэмждэг байсан бол уран бүтээлчид илүү их амжилт гаргах байсан нь дамжиггүй" гэв.

270819747 5237671346272139 3958456311807815369 n

Тэрбээр ах Б.Золбаяртайгаа хамтран хувийнхаа зардлаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд зориулан Чингэлтэй дүүрэгт цирк байгуулсан. Уг циркт хотын төвөөс зайдуу, гэр хороололд амьдардаг хүүхдүүд циркээр хичээллэх боломж олгосон циркчдийн нэг юм. Тус циркт бэлтгэл хийх байргүй болсон циркчид бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм.

273954690 318633113656874 1495503927368118321 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.