Туйл судлаач, эрдэмтэн Лхамсүрэнгийн Дүгэржав таалал төгсчээ

Шинжлэх ухааны доктор профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин дипломат, туйл судлаач Л.Дүгэржав 2022 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Тэрбээр анх удаа өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т хүрч Улсынхаа далбааг мандуулсан монгол хүн болсон байдаг. Мөсөн тивд Монголыг төртэй, эрдэмтэдтэй, дипломат бодлогoтой улс гэдгийг зарлан тамгалж өгсөн түүхэн гавъяатан ажээ. 

Л.Дүгэржав нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу 1992 онд мэргэжил нэгтэй хоёр хүнтэйгээ хамтран ШУТИС-д газрын тосны инженерийн салбарыг бий болгосноор энэ талын мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн байдаг. Болгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. 

81728591 724246504766535 5629589488008167424 n

Л.Дүгэржав мөсөн тивд ажиллах хугацаандаа Антарктидийн хойгийн өмнөдийн 640 55’26, баруун 620 02’21” солбицол дээр уулын оргилыг шинээр нээсэн бөгөөд Dugerjav Peak, Oscar II Coastm Graham, Antartic Peninsula. Scar Ref №19186 гэсэн батламжаар уг оргилыг “ДҮГЭРЖАВ ОРГИЛ” хэмээн нэрлэсэн байдаг. Тэрбээр хамгийн сүүлд 2020 онд "Антарктид тив" номоо гаргасан. 

116852239 10221361608562523 4292001175891711792 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.