ОХУ-Украйны хурцадмал байдлын улмаас газрын тосны үнэ өсөв

Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч мягмар гарагт Украйны зүүн хэсэгт цэргээ оруулах тушаал өгсний дараа газрын тос, байгалийн хийн үнэ өсжээ. Дэлхий даяар нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолын улмаас Брент төрлийн түүхий нефтийн үнэ сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрч, баррель нь 99 ам.доллар давсан байна.

Тиймээс Барууны орнууд тус улсын түүхий нефть болон байгалийн хийн нийлүүлэлтэд хязгаарлалт тавьсан тохиолдолд газрын тосны үнэ болон дэлхийн эдийн засагт их хэмжээний нөлөө үзүүлэх юм.

Болзошгүй дайны асуудлаас гадна АНУ-д хүйтэн өвөл болж, дэлхий даяарх газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн хөрөнгө оруулалт дутмаг байгаа тул нефтийн үнэ баррель нь 100 ам.доллароос давж магадгүй гэж шинжээчид тооцоолж байна.

Энэхүү хямрал мөн Их Британийн шатахууны үнийг улам өсгөнө гэж албаныхан анхааруулж байгаа юм. "RAC" ажиглалтын компанийн төлөөлөгч энэ талаар "Оросын үйл хөдлөл нь газрын тосны үнийг хэдийн өсгөж байгаа бөгөөд удахгүй шатахууны үнэ литр тутамд 1.50 фунт стерлингийн үнэд хүрэх нь гарцаагүй" гэж мэдэгдсэн байна.

AFP8067076023381023550283585351200997254616 markets world oil market securities 1

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.