? LIVE: Хөгжлийн банк нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгосноос 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болжээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцсан дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг мэдээлэл хийж байна.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:

-Ажлын хэсэгт нийт 800 гаруй хуудас материалтай уншиж танилцсан. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 68 хувь буюу 1 их наяд 874 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 700 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлжээ. 

Нийт зээлийн 55.6 хувь нь  1.8 их наядын 28 зээл чанаргүй болсон бол 15 зээл 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зэрэглэлд багтжээ. Зарцуулалтын хувьд 2.7 их наяд төгрөгийн 52 зээл хэвийн зориулалтын дагуу гэж үзэж байна. Барьцаа хөрөнгийг авч үзвэл 46.1 хувь нь 1.4 их наяд төгрөгийн зээл нь барьцаа хангаж байгаа. Хөгжлийн банкнаас гаргасан нийт зээлийн 48 хувь нь боловсруулах үйлдвэр, 25 хувь нь барилгын салбарт байгаа бол 12 хувь нь уул уурхайн салбарт зээл авчээ.  Ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Бид эхний дүгнэлтээ гаргасан. Хөгжлийн банк банканд тавьдаг 6 шалгуураас гурвыг нь хангаж байна.

Нийт зээлийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна.

Ажлын хэсгийн дүгнэлт: Банкны хууль эрх зүй болон компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай. Чанаргүй болсон зээлийг газар дээр нь очиж үзэх шаардлагатай. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. УИХ ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа бид УИХ-ын хаврын чуулганд өргөн барина. Мөн хяналтын сонсгол зохион байгуулна гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.