Барууны орнууд ОХУ-ын эсрэг ямар хориг арга хэмжээ авч магадгүй вэ?

ОХУ-ыг Украйн руу довтлохоос сэргийлэхийн тулд Барууны гүрнүүд эдийн засгийн чанга хатуу хориг арга хэмжээг төлөвлөж байгаа билээ.

Гэхдээ Барууны орнууд одоогоор тодорхой мэдээлэл гаргаагүй байгаа юм. Тэгвэл улс орнууд ОХУ-ын эсрэг ямар хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байж болох вэ?

Санхүүгийн хязгаарлалт

 123022044 swift

Нэг боломжит арга хэмжээ бол Оросыг дэлхийн санхүүгийн мессежний үйлчилгээ болох "Swift" системээс хасах явдал юм. Үүнийг 200 гаруй орны олон мянган санхүүгийн байгууллага ашигладаг.

Энэхүү хязгаарлалт нь Оросын банкнуудыг гадаадад бизнес эрхлэхэд ихээхэн хүндрэл учруулна. Гэхдээ энэ нь

Долларын клиринг

АНУ-ын зүгээс Оросыг ам.доллароор санхүүгийн гүйлгээ хийхийг хориглож магадгүй бөгөөд энэхүү хоригийг зөрчсөн Барууны байгууллагуудад ч торгууль ногдуулах юм.

Ингэснээр Орос улс дэлхий даяар юу худалдаж авах, борлуулах нь хязгаарлалттай болно гэсэн үг. Тус улсын газрын тос, байгалийн хийн борлуулалтын ихэнх нь ам.доллароор шийдэгддэг тул эдийн засагт нь асар их нөлөө үзүүлж магадгүй.

Засгийн газрын өр

Барууны гүрнүүд ОХУ-ыг олон улсын өрийн зах зээлд нэвтрэх боломжийг хааж болзошгүй.

Ийм тохиолдолд тус улс эдийн засгаа өсгөхөд шаардлагатай санхүүгийн хүртээмжгүй болох бөгөөд зээлийн өртөг нь нэмэгдэж, рублийн үнэ буурна.

Банкнуудад хориг тавих

 123022052 russiabanksber

АНУ Оросын зарим банкийг хар жагсаалтад оруулснаар хэн ч эдгээр банктай гүйлгээ хийх бараг боломжгүй болох юм. Москва банкнуудаа аварч, инфляцын өсөлтийг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ. Гэхдээ энэ нь

Зорилтот экспортын хяналт

Барууны орнууд гол түүхий эдийн экспортоо хязгаарлаж магадгүй. Жишээлбэл,

Үүний нэг нь автомашинаас эхлээд ухаалаг гар утас, цахилгаан хэрэгсэл зэрэг бүх зүйлд ашигладаг хагас дамжуулагч микрочипүүд юм. Ингэснээр Оросын батлан ​​хамгаалах, сансар судлал төдийгүй эдийн засгийн бүх салбарт сөрөг нөлөөтэй байх болно.

Эрчим хүчний хязгаарлалт

 123023022 nordstream2

ОХУ-ын эдийн засаг байгалийн хий, газрын тосоо хилийн чанадад борлуулахаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд энэ нь Кремлийн орлогын асар их эх үүсвэр билээ.

Тэгвэл Барууны орнуудын хориг арга хэмжээний үр дүнд, олон улсын компаниуд Оросын "Газпром", "Роснефть" зэрэг эрчим хүчний томоохон компаниас газрын тос худалдаж авах боломжгүй болох юм. 

Зорилтот хувь хүмүүс

билээ. Үүний хүрээнд, эдгээр хүний хөрөнгийг царцааж, гадаадад зорчихыг нь хориглох магадлалтай юм.

Гадаадын улс орнууд дахь баялагтаа нэвтэрч, үр хүүхдүүдээ Барууны их, дээд сургуульд сургаж чадахгүй болсон Оросын элитүүд Ерөнхийлөгч Путинд шахалт үзүүлнэ гэж АНУ болон Европын гүрнүүд найдаж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.