ТАНИЛЦ: Түгжрэлийг бууруулахын тулд дараах таван шийдлийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал болоод түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх судалгаа НЗДТГ-аас захиалан хийлгүүлжээ.
"Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл"-ийн талаарх судалгаанд хамрагдсан иргэдээс Автозамын түгжрэлийн үндсэн шалтгаан юу вэ? гэсэн асуултын хариуд 70 хувь автомашины тоо хэт их болсон тул түгжрэл үүссэн, томоохон зах худалдааны төвүүд хотын төвд байрладаг нь нөлөөлдөг, автомашины зогсоол хүрэлцээгүй байдаг зэрэг шалтгааныг голлон дурджээ.
Судалгааны дүнгээс гарсан шийдлээр дараах таван хүчин зүйлийг хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэл эрс буурна гэж тооцож буй.
Үүнд:
1-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, шинэчлэх
2-Зах худалдааны төв, автовокзал, хүн төвлөрсөн газруудыг тараан байршуулах
3-Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, авто ослыг бууруулах
4-Автомашины хэрэглээг бууруулах
5-Татвар, төлбөр хураамжийг нэмэгдүүлэх.
Та дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.