Хонконгт импортын махны савлагаанаас коронавирус илэрчээ

Хонконгийн эрх баригчид Бразил, Польшоос импортолсон үхэр, гахайн хөлдөөсөн махны сав, баглаа боодлоос коронавирус илрүүлсэн гэж мэдэгджээ.

Тус бүс нутгийн Мөн 300 орчим хайрцаг гахайн хөлдөөсөн махнаас 12 дээж цуглуулахад нэгээс нь цар тахлын ул мөр илэрсэн аж.

Албаныхан энэ талаар "Бид ижил багцад байсан үхэр, гахайн махнуудыг устгахыг холбогдох импортлогчдод тушаасан. Үүнээс гадна, Хүнсний аюулгүй байдлын төв нь бусад бүтээгдэхүүнээс сорьц авах ажлыг эрчимжүүлнэ" хэмээн мэдээлжээ.

бөгөөд өнгөрсөн оны зун хоёр өөр төрлийн загасны савлагаанаас тус вирусийг илрүүлсэн билээ.

Цар тахал нь голдуу дуслаар дамжиж тархдаг ба хоол хүнсний савлагаанд үржиж, хүнд халдварлах магадлал багатай гэж мэргэжилтнүүд үздэг ч иргэдийг түүхий хоол хүнсийг сайтар бэлтгэж, эрүүл ахуйн дүрэм журмыг дагаж мөрдөхийг зөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.