БИЧЛЭГ: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украйны асуудлаар яаралтай хуралджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны зүүн хэсгийн Донецк, Луганск хэсгүүдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Донбассын салан тусгаарласан бүс нутагт цэргээ илгээхийг тушаагаад байгаа билээ. Тэгвэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хурал зарлаж, энэ асуудлаар хэлэлцсэн байна.

Энэхүү зөвлөл нь нийт 15 гишүүнтэй бөгөөд тус бүр нь шуурхай хуралдаанд үг хэлсэн юм. АНУ, БНХАУ, Франц, ОХУ, Их Британи гэх таван байнгын гишүүн орон нь хориг тавих эрхтэй бол байнгын бус 10 гишүүн нь Арабын Нэгдсэн Эмират Улс, Албани, Бразил, Габон, Гана, Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвеги зэрэг улс билээ.

байна. Тус улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд "Оросын Украйн дахь үйл ажиллагаа нь НҮБ-ын гишүүн орон бүр болон НҮБ-ын дүрэмд халдаж байна. Ерөнхийлөгч Путин Минскийн хэлэлцээрийг хэдэн хэсэгт урж тасдсан бөгөөд тэрээр ингээд зогсоно гэж бид бодохгүй байна. АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг удахгүй зарлана" хэмээн тэмдэглэжээ.

Screenshot (348)

Тэрээр "НҮБ Кремлийн тараасан вирусээр өвчлөөд байна, энэ бол бодит байдал. Бид энэ вируст дийлдэх эсэх нь гишүүн орнуудын гарт байгаа. Дараагийн хохирогч нь хэн байх бол?" гэж хэлсэн байна.

Харин Түүний хэлснээр, Украйн улс босогчдын хяналтад байгаа бүс нутгуудын асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж чадаагүй тул Орос арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн аж. Мөн Барууны орнуудын үйл хөдлөл нөхцөл байдлыг улам дордуулсан гэж тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд хэлсэн юм.

220221230503 embajador ucrania onu rusia conflicto1

7Y6JKJPCGK5RMBVAYPGFKB3FJ4

Украйны зүгээс энэхүү Аюулгүйн зөвлөлийн хурлыг уриалсны дараа АНУ, Их Британи, Францын тэргүүтэй найман гишүүн орон Киевийн хүсэлтийг дэмжсэн байна.

Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт Украйны асуудлаар хийсэн гурав дахь удаагийн хурал хэдий ч ОХУ хориг тавих эрхтэй байнгын гишүүн орон тул ямар ч арга хэмжээ авах боломжгүй байгаа билээ.

756454599561077

Эх сурвалж: Reuters, Al Jazeera

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.