?Д.Пүрэвбаатар: Д.Монголхүү нар АН-ыг самарчихаад, одоо МоАХ руу ирж байна

Иргэн Д.Монголхүү нарын иргэд МоАХ-ны их хурлыг 2022 оны гуравдугаар сарын 07-ны өдөр товлосон хэмээн мэдээлж, улмаар МоАХ-ны дарга Х.Баттулгатай уулзана хэмээн Ардчиллын ордонд хэвлэлийн хурал зарласан.

Гэвч энэ удаад Х.Баттулга ч ирсэнгүй. Харин МоАХ-ны хяналтын зөвлөл болон Д.Монголхүү нарын иргэдийн дунд маргаан үүссэн байдлаар өндөрлөв.

Маргааны үеэр Д.Монголхүү: 

-Би энд ямар бодол өвөрлөж ирсэн бэ гэвэл Х.Баттулгатай уулзаад, бүгд нэгдээд хамтраад хурлаа хийе гэж ирсэн. Энэ сарын 18-нд Үндэсний зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөнөөр Ерөнхий зохицуулах хороог байгуулан, ерөнхий зохицуулагчаар намайг томилсон байгаа.  гэлээ.

Харин МоАХ-ны хяналтын зөвлөлийн дарга Б.Пүрэвбаатар “Д.Монголхүү танд хамаагүй, та холбооны гишүүн биш. МоАХ байгууллага оршин тогтносон, дүрэм журамтай. Удирдах зөвлөл хуралдаж их хурлаа товлодог. Түүнээс биш. С.Эрдэнэ даргаас мөнгө авсан, Х.Нямбаатарын явуулгатай үйлдэл. АН-ыг самарчихаад одоо МоАХ руу орж ирж байна” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.