ОХУ "хөнөөх жагсаалт" гаргасан гэв

ОХУ Украйнд халдсан тохиолдолд "хөнөөх эсвэл хорих лагерьд илгээх" украйнчуудын нэрсийн жагсаалтыг бүрдүүлсэн гэж АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байна.

Женев дэх НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Батшеба Нелл Крокер НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетад илгээсэн захидалдаа энэ талаар тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Орос улс Украйнд түрэмгийлснийхээ дараа тодорхой украйнчуудыг эрүүдэн шүүж, заримыг нь "алга болгон", иргэдийг өргөн хүрээний зовлон зүдгүүрт унагахаар төвлөж байгаа аж.

Тодруулбал, байна.

Батшеба Нелл Крокерын бичсэн захидалд "Оросын хүчнийхэн цэргийн эзлэн түрэмгийлэл хийснийхээ дараа хөнөөх эсвэл хорих лагерьд илгээхээр төлөвлөж буй Украйны иргэдийн жагсаалтыг гаргаж байгаа гэх найдвартай мэдээлэл бидэнд бий" хэмээн дурджээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.