БИЧЛЭГ: Майамигийн эргийн ойролцоо нисдэг тэрэг осолджээ

АНУ-ын Майами эргийн ойролцоох далайн усанд нисдэг тэрэг осолдсон талаар тус бүсийн цагдаагийн газраас мэдээлжээ.

 Ослын үеэр тус нисдэг тэрэг дотор гурван хүн байсан бөгөөд хоёр зорчигчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Одоо тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэж Цагдаагийн газрын олон нийтийн мэдээллийн ажилтан Эрнесто Родригес хэлсэн байна.

Энэхүү ослын гэрч, нисэх онгоцны механикч Шон Адамс болсон явдлын талаар "WPLG" агентлагт ярихдаа "Нисдэг тэрэг далай дээгүүр хэд хэдэн удаа нааш цааш эргэлдсэний эцэст осолдсон. Осол далайн эргээс 45 метрийн зайд л, маш олон хүний хажууд болсон. Эрэг дээр байсан хүмүүсээс хэн ч гэмтээгүй нь үнэхээр гайхалтай" хэмээжээ.

Ослын газарт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны алба хаагчид ажиллаж, наран шарлагын газрын зарим хэсгийг хаасан байна.

18371025

Эх сурвалж: CNN, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.