Хатгал тосгонд буюу Эгийн голын хажууд 30 жил хог хаяж, хуримтлуулжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаж төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаас судалж, бодит нөхцөл байдалтай танилцлаа. 

Нийт 5 га талбайг эзэлж буй тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж байгаа бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол нь Эгийн гол.

274242237 281619107439199 5455840519666302365 n

Гэвч хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад буй юм.

274155879 281618750772568 8504789203215886736 nТашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 23, 24-нд зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.